Цагаан сарын үеэр халдвар оргил үед хүрч, өдөрт 18-20 мянган тохиолдол илрэх тооцоолол гарчээ
2022-01-11 10:26:00
Өчигдөр улсын онцгой комиссоос мэдээлэл хийсэн. Ингэхдээ хоёрдугаар сард халдварын оргил үе таарч байгаа талаар мэдээлсэн юм.
Эрдэмтдийн тооцооллоор нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе таарч, өдөрт хамгийн багадаа халдварын 18000-20000 тохиолдол бүртгэгдэнэ гэж үзжээ. Омикрон хувилбар тархац хурдан тул албан байгууллагууд ажилтнуудаа цахимаар ажиллуулахыг зөвлөлөө. Халдвар байгууллага дотор тархвал хүний нөөцийн дутагдал үүсэх магадлалтай учраас ээлжээр цахимаар ажиллах хэрэгтэй гэлээ.
Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч байгаа учраас улсын байгууллагуудад нэгдсэн золголт хийхгүй байх, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг УОК-оос зөвлөлөө.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.