Шахмал түлшний үйлдвэрт гарсан түймрийн улмаас түлэгдсэн ажилтны биеийн байдал хэвийн байна
2022-01-06 13:14:00
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван толгой түлш ХХК-ны баруун бүсийн үйдвэрт өнгөрсөн шөнө гал гарсан.
Гал түймэрт үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн нэгдүгээр цех, савлагааны цех тус тус галд өртсөн. Гал түймрээс залгаа байрлах үйлдвэрийн хоёрдугаар цех, бутлуурын цех зэргийг галд өртөхөөс сэргийлж чаджээ.
Одоогоор үйлдвэрийн үйл ажиллагаа доголдолгүй хүчин чадлаар хэвийн явагдаж буй бөгөөд гал түймэрт тус үйлдвэрийн 31 настай эрэгтэй ажилтны нурууны хэсэг, хоёр гарын алганы хэсэг түлэгджээ.Тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Биеийн байдал нь хэвийн байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.