Ээлжит бус чуулган зарлах шаардлагыг УИХ-д хүргүүллээ
2024-02-20 11:43:00
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Өнгөрсөн 11 дүгээр сарын 4-нд манай улсад маш их хэмжээний цас орсон. Намрын чуулганыг завсарлатал 30 удаа миний бие хээрийн штаб байрлуулах гэх мэтээр 4 сарын турш саналаа хэллээ. Энэ хугацаанд юу ч хийгээгүй байж, хэдэн зуун мянган мал үхсэний дараа хэдэн хивэг ачиж, хэдэн сайд нар нь бүс рүүгээ тойрог руугаа явлаа гэсэн матрын нулимс унагаж байна" гэв.
Хөдөө хүнд нөхцөл байдалтай байгаа энэ үед яаралтай УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, Засгийн газарт яаралтай мөнгө төгрөг шийдэж өгөх шаардлагатай байна гэдгийг хэллээ.
Малчид түлэх түлээгүй, идэх хоолгүй, үзүүлэх эмч нь очиж чадахгүй, өрөнд баригдсан ийм нөхцөл байдалтай байхад нисдэг тэргээр яваад байдаг шадар сайд нь хаана байна вэ?
Тиймээс малчдыг өр зээлээс гаргах, зээлийг нь тэглэх зэрэг хуулийн төсөл санаачлан УИХ-ын даргад өргөн барих гэж байна гэж мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.