Вакцины дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр хийнэ
2022-01-05 17:43:00
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр коронавирусийн халдварын эсрэг вакцины дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр хийх тухай тушаалын төслийг боловсруулж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.
Одоогийн байдлаар вакцины гурав дахь тунд зорилтот бүлгийн 48.2 хувь нь хамрагдаад баайна. Гурав дахь тунг хийлгэсний дараах судалгаагаар 2-3 сарын дараагаас титрийн хэмжээ буурч байгаа урьдчилсан дүн гарчээ.
Хоёр тун АстраЗенека, нэг тун Файзер хийлгэсэн хүний титр 4.5 сарын дараа 60 хувьд хүрсэн байна. Эхний сард 500-д хүрсэн байсан. Сар сараас буурсаар 50 дээр очжээ. Тиймээс дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр хийх шийдвэр гаргахаар тушаалын төслийг бэлдэж байна гэлээ.
Иргэн өөрөө хүсвэл дөрөв дэх тунд хамрагдах боломжийг бүрдүүлнэ гэж мэдээлэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.