Цэргийн бүртгэлийг маргаашнаас цахимаар хийнэ
2022-01-04 11:33:00
Цэргийн бүртгэл энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.
Цэргийн бүртгэлийг улс орон даяар цахимаар явуулах боломжийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтарч, өнөөдөр нээж байгаа юм байна. Ингэснээр өмнө нь биечлэн очиж бүртгүүлдэг байсан бол одоо гар утас, компьютероо ашиглаад хаанаас ч бүртгүүлэх боломжтой.
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт "Энэ оны нэгдүгээр сар дуусталх хугацаанд цэргийн бүртгэлийн үйл ажиллагаа явагдана. Бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой. Ингэхдээ e-Mongolia-г ашиглан бүртгүүлнэ. Хэрэв интернэтгүй орчинд байгаа бол нийслэлийн Үйлчилгээний зургаан цэгт, 18 нас хүрч буй иргэн бол хороон дээрээ очиж бүртгэлээ хийлгэн, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэнэ" гэв.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Ажлын газрын үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ширхэг.
Иргэд өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын байранд очиж бүртгүүлнэ.
e-Mongolia гар утасны апп болон вэб хуудсаар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан бүртгүүлэх боломжтой байна.
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
- Дээд офицер /Генерал/-65 насны
- Ахлах офицер -60 насны
- Дунд офицер, ахлагч -55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3-т 100,000 төгрөгөөр торгох заалттай байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.