Эм биобэлдмэлийн улсын байцаагчдыг ЭЭХХЗГ-т шилжүүллээ
2022-01-04 10:48:00
Өнгөрөгч 12 дугаар сарын 14-ний өдөр Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагаас 28 байцаагч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторийн 24, нийт 52 албан хаагчийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Ингэснээр 2002 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бүтцэд шилжсэн эмийн хяналт болон лабораторийн чиг үүрэг 20 жилийн дараа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт нэгтгэгдэж байна.
Түүнчлэн эм, биобэлдмэлийн улсын байцаагч нарыг хүлээн авч, орон нутгийн байцаагч нартай цахим уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан болон дэд дарга Д.Уранзаяа нар байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, 2021 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаа танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа ярилцан, мэдээлэл солилцсон байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.