Шахмал түлшний барьцалдуулагч бодисын 20 хоногийн нөөцтэй байна гэв

2021-12-27 12:03:00

 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, “Таван Толгой Түлш” ХХК-аас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр "Таван Толгой Түлш" ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек шахмал түлшний барьцуулагч бодисын 20 хоногийн нөөцтэй байгаа гэдгийг мэдээллээ.

Тэрбээр, "Өдөрт дунджаар 3,200 тонн шахмал түлшийг үйлдвэрлэн, мөн энэ хэмжээний түлшийг түгээлтэд гаргадаг.  Шахмал түлшний гол түүхий эд болох мидлингийн энэ өвлийн нөөц бүрдсэн бол барьцалдуулагч бодисын 20 хоногийн нөөцтэй байгаа. Шуудайг дахин ашиглаж байгаагаас гадна барьцалдуулагч, шуудайг БНХАУ-аас галт тэргээр татан авах ажлыг зохион байгуулж байна" гэлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.