"21-р зууны тэнгисийн торгоны зам" дагуух худалдаа улам өргөжиж байна

2023-10-03 09:41:00

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын Байгалийн нөөцийн яамнаас тэнгисийн эдийн засгийн үйл ажиллагааны талаар саяхан нийтэлсэн мэдээлснээр, нээлттэй байдал гүнзгийрэхийн хэрээр тэнгисийн тээвэр тогтвортой хөгжиж, "21-р зууны тэнгисийн торгоны зам"-ын худалдааны шугам улам тэлэн өргөжиж байна. 

 

Хятадын байгалийн нөөцийн яамны статистик мэдээгээр энэ он гарснаас хойш "21-р зууны тэнгисийн торгоны зам" худалдааны шугам өргөжиж, Шямэний боомтод "Бүс ба зам" Ойрх Дорнодын чиглэлийн шинэ зам, Тяньжинь боомтод Европ руу чингэлэн тээвэрлэх шинэ зам, Хэбэйгийн боомтод Зүүн Өмнөд Азийг холбосон олон улсын анхны чингэлэн тээвэрлэх замыг ашиглалтад оруулжээ. 

 

Ийм нөхцөлд тэнгисийн эргийн боомтын үйлдвэрлэл ерөнхийдөө сайжирч байна. Оны эхний хагаст тэнгисийн ачаа тээврийн хэмжээ 2.2 тэрбум тонн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.8%-иар өссөн байна. Мөн боомтуудын ашиглалтын үр ашиг тогтмол нэмэгдсэн байна. Шанхай боомт, Нинбөгийн Жөүшань боомт зэрэг есөн томоохон боомтуудын зогсоол дахь хөлөг онгоцны тоо, боомтод зогсох цагийн тоо өмнөх оны мөн үеийнхээс тус тус 19.5%, 14.6%-иар буурчээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.