МИАТ ирэх нэгдүгээр сарын 15-наас эхлэн Бямба гараг бүр Москва хот руу нислэг үйлдэнэ

2021-12-22 13:38:00

МИАТ ТӨХК 2022 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн Бямба гараг бүр Москва хот руу шууд нислэг үйлдэхээр болжээ.

ОХУ руу зорчих зорчигчдод тавигдах шаардлага:

  • ОХУ-д бууж байгаа цагаас 48 цагийн дотор PCR шинжилгээний сөрөг хариу
  • Сүүлийн 10 хоногийн хугацаанд Ботсвана, Эсватини, Хонгконг, Лесото, Мадагаскар, Мозамбик, Намиби, Өмнөд Африк, Танзани, Зимбабе улсад байсан зорчигч болон агаарын хөлгийн гишүүдийг хилээр нэвтрүүлэхгүй.
  • Зорчигч эрүүл мэндийн хуудас бөглөнө. Эрүүл мэндийн хуудсыг доорх холбоосоос авна. https://www.rospotrebnadzor.ru/.../%D0%B0%D0%B2%D0%B8%D0...
  • ОХУ-д зорчих явцад вакцины гэрчилгээгээ биедээ авч явах шаардлагатай.

Уг  шаардлага нь 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаарх бөгөөд өөрчлөгдөх магадлалтайг анхаарна уу гэж тус компаниас мэдээллээ.

 

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.