Өндрөөс аврах ажиллагааны дуудлагаар 31 иргэний амийг аварчээ
2021-12-22 13:17:00
НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн алба хаагчид аврах ажиллагааны нийт 197 удаагийн дуудлагаар ажиллаж, 217 иргэний амь насыг авран хамгааллаа.
Үүнээс 30 нь өндрөөс аврах ажиллагааны дуудлага байсан бөгөөд 31 иргэний амь насыг аварч, аюулгүй байдлыг ханган ажилласан юм.
Тухайлбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 21-нд СХД-ийн 27 дугаар хороо “Орчлон” хорооллын 42 дугаар байрны 11 давхрын нийтийн хэсгийн балконаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагаар ажиллаж, балконаас үсэрсэн иргэнийг аврах дэр ашиглан амь насыг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.