Н.Түвшинбаярыг цагдан хорьжээ
2021-12-22 11:47:00
Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаярыг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний 18:00 цагийн үед цагдан хорьжээ.
Улсын начин Э.Энхбатын ар гэрийнхэн хуулийн байгууллагад хүсэлт гаргаснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг шийдвэрийг гаргасан байна. Н.Түвшинбаярт зодуулан хүнд гэмтсэн Э.Энхбат БНСУ-д эмчлүүлж байсан ч түүний эмчилгээг зогсоосны улмаас Монголдоо ирж одоогоор “Сонгдо” эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа юм.
Харин Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 24-нд товлоод байна.
.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.