Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбатыг томилжээ
2021-12-21 14:22:00
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий зөвлөлийн Анхдугаар хурал энэ сарын 19-нд болсон. Уг хуралдаанаар тус холбооны удирдлагын баг бүрэлдэхүүнийг сольжээ. Тухайлбал МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ажлаа өгч оронд нь тус холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг томилсон байна.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Амгаланбаатар шинээр сонгогдсон ерөнхийлөгч С.Эрдэнэбатад байгууллагын гэрчилгээ, тамгыг албан ёсоор өчигдөр хүлээлгэн өгчээ. Мөн МҮЭ-ийн холбооны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэлтэй, багаар ажиллахыг хүсээд, амжилт ерөөжээ.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбат 76.4 хувийн саналаар сонгогдсон байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.