Монгол улсад Омикрон хувилбар бүртгэгдээгүй гэв
2021-12-21 13:10:00
Цахим орчинд манай улсад Омикрон бүртгэгдсэн гэх мэдээлэл гараад байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэлд "Мэдээллийн сайтууд дээр гарсан гадаадаас ирсэн 2 иргэнээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа бөгөөд одоогоор Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй байна. Монгол Улсад гаднаас ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудал дээр хурдавчилсан ба ПГУ тест авч оруулж байгаа бөгөөд эерэг гарвал тусгаарлаж байна. Мөн гаднаас ирсэн бүх иргэдээс 4 дэх хоногт шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг бүх тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа. Одоогоор Омикрон хувилбар илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.