Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар гаргах боломжтой

2021-12-21 12:20:00

Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар гаргах боломжтой болжээ.

Уг тэтгэмжийг авах эрх:

  • Даатгуулагч Та ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад “ажил хайгч иргэн”-ээр бүртгүүлснээр ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.
  • Ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор цахимаар болон оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ Нийгмийн даатгалын байгууллагад хандана.
  • Ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос шимтгэл төлсөн хугацаанаас хамааран 45-70 хувиар, ажлын 76 өдрөөр тооцон олгоно.
  • Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүй болсон тохиолдолд 12 cap шимтгэл төлснөөр ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.

Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар гаргах заавар: 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.