Одоогоор Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ зэрэг 16 аймгийн 79 суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэнийг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлжээ. Харин Архангай, Төв, Дархан-Уул зэрэг 11 аймгийн 57 суманд дархлаажуулалт хийж дууссан тул хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна.
Дархлаажуулалтын ажлыг идэвхжүүлэхээр Улсын онцгой комиссын шуурхай штабаас дөрвөн ажлын хэсэг томилон халдвар гарсан сумуудад ажиллаж байгаа аж.