БНСУ дахь Элчин сайд Ц.Эрдэнэтуяа, Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татна

2021-12-13 10:45:00

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрөгч баасан гараг буюу 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Эрдэнэтуяа, Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татахыг саналыг хүргүүлжээ.

Учир нь Өмнөд Солонгост амьдарч буй 13 настай монгол охин сургуулийнхаа дээд ангийн сурагчдад зургаан цагийн турш зодуулсан хэрэгтэй холбогдуулан иргэдийн зүгээс Элчин сайдын яам, консулын алба хангалттай ажлаа хийж чадахгүй байна гэсэн гомдол маш ихээр иржээ.

Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудал Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг. Хэрэв Ерөнхийлөгч уг саналыг хүлээн авбал УИХ-ын Байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. Харин Консулын тухайд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүрэн эрхийнхээ хүрээнд Консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татахаар шийдвэрлэсэн байна.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.