Амралтын өдрүүдэд авто ослын улмаас ЕСӨН хүн амиа алджээ

2021-12-13 09:55:00

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 669 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 547 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлд нийт есөн осол бүртгэгдэж, 16 хүн гэмтэн, нэг хүн амиа алдсан бол орон нутагт зургаан осол бүртгэгдэн, нэг хүн гэмтэж, найман хүн амь насаа алдсан байна. Орон нутагт амиа алдсан иргэдийн нэг нь хүүхэд байв.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 3-14 насны долоон хүүхэд гэмтэж, бэртсэн байна. Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийг автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудалд суулгах, суудлын бүс хэрэглэж хэвшүүлэх шаардлагатайг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 197 зөрчил бүртгэгджээ. Үүнд, 

  • Нийслэлд 138,
  • Орон нутагт 59  зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан болохыг мэдээллээ. 

Тээврийн цагдаагийн албанаас

  • Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцохдоо гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулах
  • Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг ханган замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан явах
  • Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг  зөвлөж байна.

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.