Хүүхдээ цэцэрлэгт явуулах шаардлагатай эцэг, эхчүүд хүсэлт гаргана
2021-12-07 15:14:00
Нийслэлд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг энэ сарын 10-наас 2021 оны нэгдүгээр сарын 31 хүртэл зогсоож байгаа талаар мэдэгдсэн. Харин орон нутгийн цэцэрлэгүүдийн хувьд энэ хугацаа арванхоёрдугаар сарын 18-наас эхэлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Цэцэрлэг амарч буй хугацаанд цэцэрлэгийн хичээл цахим юм уу теле хэлбэрээр үргэлжлэхгүй, бүрэн зогсоно гэдгийг тэрээр онцолсон юм. Харин хүүхдүүдээ зайлшгүй цэцэрлэгт явуулах шаардлагатай эцэг, эхчүүд тухайн цэцэрлэгт нь хүсэлт өгөх боломжтой. Ингэснээр тусгай бүлгийн зохицуулалт хийх замаар хүүхдүүдийг цэцэрлэгт нь явуулна гэлээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.