Архангайд хүүхэд зодсон цэцэрлэгийн багш, эрхлэгч нь хуурамч дипломтой нь нотлогджээ

2021-12-06 12:01:00

Архангай аймагт хүүхэд зодож байгаа цэцэрлэгийн багшийн бичлэг өнгөрөгч долоо хоногт цахиморчинд тархаад байсан. Уг бичлэгтэй холбоотой асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Салбарын сайдын мэдээлснээр Архангайд хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн цэцэрлэгийн багш, мөн эрхлэгч нь хуурамч дипломтой нь нотлогджээ.

Энэ асуудлыг БШУ-ы сайдын зөвлөлөөр хэлэлцэж боловсролын салбарт ажиллаж буй албан хаагчдын дипломын шалгалт явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн гэлээ.  Мэргэжлийн дипломтой, заах арга барил эзэмшсэн багш ажиллаж байгаа эсэхийг шалгах шаардлага үүсч байна гэж Л.Энх-Амгалан сайд мэдээллээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.